Та хуруугаа дуугаргадаг уу
Та хуруугаа дуугаргадаг зуршилтай юм биш биз? Судалгаанаас харахад эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд, 10 эрэгтэйн 4 нь хуруугаа дуугаргах зуршилтай. Хуруугаа дуугаргах үед тайвширсан, амарсан мэдрэмж төрдөг учраас ихэнх нь хуруу дуугаргах зуршилтай болчихдог.
Яагаад хурууны үе дуугаргах зуршилтай болдог вэ?
- Хурууны яснуудын хооронд үүссэн нь жижигхэн учраас дуугаргахад амархан
- Хуруу дуугаргаж тайвшрах
- Хуруугаа дуугаргахад шингэн дотор хий хагарч байгаа мэт чимээ гардаг. Үнэндээ энэ нь үеийг гэмтэхээс хамгаалж чийглэж байдаг үений шингэн юм.
- Хуруугаа дуугаргасны дараа дахиад дуугаргамаар санагдан, үргэлжүүлэн дуугаргасаар байдаг. Энэ нь ихэвчлэн 25-30 минут хэртэй үргэлжлэх
- Хуруу дуугаргасны дараа X ray хийхэд үенд жижиг жижиг хийн бөмбөлөг үүссэн байх
- Хуруугаа дуугаргах чимээ нь шөрмөсний хавиралтаас үүсэх
- Байнга хуруугаа дуугаргах нь яваандаа хуурай хавирсан, зуурсан чимээг үүсгэх (crepitus)